Нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн, 43 хувьд гандуу, 34 хувьд гантай байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 5-р сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, 6-р сард 2.8 градусаар дулаан гэж мэдээлээд байлаа. Энэ нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун.
7-р сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай. Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийсэн байв.