Оросын Агаарын Хүчнийг Сирид 49 жилийн турш байрлуулах протоколийг баталгаажуулсан заалтыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин баталлаа. 2017 оны 1-р сард Орос, Сири хоёр уг протоколд гарын үсэг зураад байв.
Протоколын дагуу Оросын Агаарын хүчин 49 жилийн турш Сирийн нутаг дэвсгэрт байрлаж, хугацаа дууссаны дараа автоматаар ахин 25 жил сунгахаар тохиролцоно гэсэн байна.
Оросын Агаарын Хүчин Сирийн засгийн газрын хүсэлтээр 2015 оны 9-р сарын 30-нд Сирид байрлаж эхэлсэн.