Америкийн Тагнуулын Төв Агентлагийн дарга Майк Помпео Хойд Солонгос Ким Жон-унгүй байсан нь илүү дээр гэж боддогоо илэрхийлээд байлаа. Үүний хариуд Хойд Солонгос хэрэв Америк Кин Жон уныг унагаах гэж оролдвол “Америкийн зүрх” рүү цөмийн дайралт хийхээс эргэлзэхгүй гэжээ.
Өнгөрсөн Пүрэв гарагт Майк Пампео Ким Жон Уныг Хойд Солонгосын асуудал дахь “хамгийн аюултай зүйл” гэж нэрлэсэн. Пампео “Хойд Солонгосын ард түмэн гоё хүмүүс гэдэгт бас тэд Ким Жон Уныг явуулахадаа дуртай байх болно гэдэгт итгэлтэй байна,” гэж хэлжээ.
Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Мягмар гарагт Тагнуулын Төв Агентлагийн даргын үгийг “ хэрээс хэтэрсэн”, “дайралт гэдгээр цөмийн дайралт ч орно” гэж онилжээ.
Түүнчлэн тэр “Америк түүнийг унагаах ямар ч хамаагүй оролдлого хийвэл...Пампео шиг хүмүүст уршигтай бөгөөд өрөвдөлтэй дагавар учирна” гэж дурдсан байна.