Ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өсчээ

Ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өсчээ


7 жил

Монгол Улсын шүүхийн 2017 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ гарчээ. Тус мэдээнд дурдсанаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн хувьд ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 7.4 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 14.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 14.9 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 13 хэргээр буюу 15.5 хувиар өсчээ.

Мөн танхайрах гэмт хэрэг 85 хэргээр буюу 31.4 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 52 хэргээр буюу 41.6 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 214 хэргээр буюу 41.8 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 47.1 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 20 хэргээр буюу 64.5 хувиар тус тус өссөн дүн гарчээ.

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоог өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 158 хүн буюу 65.3 хувиар, насанд хүрээгүй этгээдийн тоо 91 хүн буюу 59.5 хувиар, гэмт хэрэг давтан үйлдэж ял шийтгүүлсэн хүн 83 хүн буюу 48 хувиар, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн 294 хүн буюу 43.3 хувиар, урьд ял шийтгүүлсэн 229 хүн буюу 37 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 175 хүн буюу 22.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан эмэгтэйчүүдийн тоо 6-гаар буюу 66.7 хувь, амь хохирсон хүүхдийн тоо 2-оор буюу 50 хувь буурсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү