Америкийг аюултай үйлдэл хийхгүй байхыг Хятадаас анхаарууллаа

Америкийг аюултай үйлдэл хийхгүй байхыг Хятадаас анхаарууллаа


7 жил

Мягмар гарагт Хятад Америкийг “аюултай, мэргэжлийн бус, нөхөрсөг бус” үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа. Мэдэгдлийг Хятад ба Америкийн цэргийн онгоцууд Зүүн Хятадын Далайд ойрхон дөхсөний дараа Хятадын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Рен Гоцян  хийжээ.

7-р сарын 23-нд Зүүн Хятадын Далайд Америкийн нисэх онгоц ниссэн. Энэ тухай Рен Коцян “Америкийн агаарын тээврийн ойроос хийсэн тандалт Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулж, хоёр улсын цэргийн аюулгүй байдалд хохирол учруулсан бөгөөд хоёр улсын нисгэгчдийг аюулд оруулсан.” гэсэн байв.

Нэмж Рен Кецян Америкийг хоёр улсын цэргий хөгжилд эерэг үйлдэл хийх ёстой гэжээ. Америкийн талаас 7-р сарын 24-нд Хятадын J-10 байлдааны онгоц Америкийн EP-3 тандалтын агаарын тээврийг аюултайгаар халхалсан гэж тайлбарлажээ. Хоёр улсын онгоц хоорондоо 91 метрийн зайтай ойртжээ. Харин Рен Кецан үүнийг “хуулийн дагуу, шаардлагатай бөгөөд мэргэжлийн” гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү