Сонсголонгийн гүүрийг өргөтгөхийн тулд азар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийлээ

Сонсголонгийн гүүрийг өргөтгөхийн тулд азар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийлээ


7 жил

Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэгд Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төсөл багтаж байгаа. ТөслиН хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өрстсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийлээ.

Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээтэй төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн групп, туслан гүйцэтгэгчээр Ган гүүр ХХК шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онуудад хийнэ.

Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах давуу талтай.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү