Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда Дээд Шүүхийг засгийн газраас томилох хоёр хуулинд хориг тавьж буйгаа зарлажээ. Польшийн парламентаас санаачилсан эрх зүйн гурван хуулийг Польшчууд эсэргүүцэн жагсаад байлаа.
Хуулийг батлахаас өмнө ерөнхийлөгчийн зөвшөөрлийг авсан байх ёстой.
Дуда хоёр хуулийг “Ерөнхийлөгчийн хувьд шударга ёсыг нэмэгдүүлнэ гэсэн сэтгэгдэл төрөхгүй байна,” гэж телевизээр мэдэгджээ. Польшийн доод шүүхийн даргыг шударга ёсны яамнаас нэрлэх үлдсэн нэг хуулийг тэр батласан байна.
Хуулиудыг ерөнхийлөгч Анждей Дудагийн удирддаг нам санаачилжээ. Жагсагчид тэдний үйлдлийг улс төрийн эрх мэдлийг атгах гэсэн оролдлого гэж харсан байна. Сөрөг хүчний нам хуулиудыг шударга ёсны системийг улс төржүүлнэ гэжээ.