Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна


7 жил

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1, Мандал сумын 1 нийт 2 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 74 хүн, 2 автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, 2 автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1, Ерөө сумын 4,  Хүдэр сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ сумын 2, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 17 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн  голомтоос буулгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү