Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын санаачлагаар “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор албаны “IVECO” маркийн автомашиныг тоноглон тохижуулан эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Уг автомашиныг алба хаагчдийн ажиллах, амрах нөхцлийг бүрэн ханган тохижуулсан бөгөөд гадна талдаа 2 ширхэг LED гэрэлтэй, 360 градус эргэдэг болон 4 зүг рүү харсан хяналтын камертай юм.