Ам.доллартай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсаар байна.
“Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2423 төгрөгөөр худалдан авч, 2428-аар борлуулж байв. Түүнчлэн Монголбанкнаас зарласан ам.долларын ханш дээшилсээр 2422.49 төгрөгт хүрэв.
Үүнээс гадна еврогийн эсрэг төгрөгийн ханш өчигдөр 2819.78 болж, түүхэн доод түвшиндээ хүрэв. Тэгвэл Найман шаргад еврог 2800 төгрөгөөр худалдан авч, 2825 төгрөгөөр зарж байв.
Төв банкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг юань 357.9 төгрөгтэй тэнцэж байлаа.