Нойр дутуу хүмүүс өөдрөгөөр бодох чадвараа алддаг гэжээ. Энэ тухай доктор Иван Варгасын хийсэн судалгааг Cognitive Therapy and Research сэтгүүлд мэдээлсэн байна. Хамгийн гол нь эерэгээр бодох чадваргүй байх нь сэтгэл гутралын шинж тэмдэг гэж оношлогддог.
“Ерөнхийдөө, бид өөрсдийн орчиндоо эерэг өдөөлтийг анзаарах хандлагатай байдаг”, гэж Варгас хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хүмүүс орчиндоо эерэг зүйлсэд төвлөрөх хандлага илүү давамгайлдаг.
Иван Варгасын баг судалгаандаа 40 хүн сонгосон байв. Тэднийг компьютерийн тестэнд оруулан, жаргалтай, гунигтай бас жирийн төлөвт байгаа нүүрнүүдийг шалгуулсан байна. Нойрны дутагдалтай хүмүүс жаргалтай нүүрэнд төвлөрөх нь бага байжээ. Гэхдээ сөрөг төлөвтэй царайнд илүү төвлөрсөн гэсэн үг биш юм.