Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа


7 жил

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хооронд урлаг соёл, аялал жуулчлал болоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцлаа.

“Хоёр хотын ИТХ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүнийхээ хүрээнд хотын дарга нарыг холбож хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Хоёр хотын дарга нар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод танай хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах талаар санамж бичигт тусган хэрэгжүүлэх болно” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ.

Юнын хотын ИТХ-ын дарга Ким Жүн Шиг “Манай хот хурдацтай хөгжиж буй хот. Хоёр хотын хооронд урлаг, соёлын хамтын ажиллагаагаар эхэлж, цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие ИТХ-ын даргын хувьд хоёр хотын хамтын ажиллагааг бүх хүч бололцоогоо дайчлан, дэмжин ажиллах болно” хэмээлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү