Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулав

Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулав


7 жил

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулсан байна. Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэгт байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймэр, голын усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Дүүргийн түймрийн эрсдэл бүхий, иргэд аялж зугаалдаг Төр хурхын ам,  Бага тэнгэрийн ам, Хүрхрээтийн ам, Монгол шилтгээн, Шар хоолойн ам, Арцатын ам, Хар хошууны пост,  Галакси зуслан орох зам, Төр хурахын амуудад байршуулаад байна.

Мөн аялж амарч байсан иргэдэд ой, хээрийн түймэр, үер ус, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү