10.00 цагт БСШУСЯ-ны 401 тоот танхимд БСШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Залуу монгол судлаачдын зуны сургууль"-ийн нээлтийн ёслол болно. Энэ удаагийн залуу монгол судлаачдын зуны сургуульд 12 орны 18 их сургууль, монгол судлалын төвөөс 28 залуу монгол судлаач, оюутан оролцох юм байна.
10.30 цагт Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хэвлэл мэдээллийн оролцоо" сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлгийн бодлого тодорхойлогчид, сэтгүүлчид болон жендэрийн экспертүүд оролцох юм. Мөн энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгээс Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сэтгүүлчдийн ойлголт, жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах хэвлэл мэдээллийн бодлогод хийсэн үнэлгээг танилцуулна.
11.30 цагт ХХААХҮЯ-наас отор нүүдэл,зуншлагийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “MN-Мэдээллийн төв”-д “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс ард түмний өрийг тэглэх асуудлаар АН болон Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.