Оросгүйгээр Сири, Ирак хоёр газрын зургаас арчигдах байсан

Оросгүйгээр Сири, Ирак хоёр газрын зургаас арчигдах байсан


7 жил

Иракийн дэд ерөнхийлөгч Ноури Малики Сири, Иракийн зөрчлүүдэд Орос оролцоогүй бол Ойрхи Дорнодын бүс өөрчлөгдөх байсан тухай дурджээ. Энэ тухай тэр Sputnik агентлагтай хуваалцсан байна.

“Хэрэв Оросын байр суурь байгаагүй бол, энэ бүс устах байсан, газрын зураг нь шинэ бас хэвийн бус болох байсан гэдгийг би өмнө нь ч хэлж байсан, одоо ч дахиад хэлнэ,” гэсэн байв. Түүний харж буйгаар Орос оролцооүй бол Сирийн засгийн газар нурж унан, “террористууд эрчээ авах” байжээ.

Дэд ерөнхийлөгч Орос улсын үүрэг Иракт бас Ойрхи Дорнодод нэмэгдэх хэрэгтэй байгаа тухай ярилцана гэжээ. Тэр удахгүй Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Холбооны Консулын дарга Валентина Митвиенко зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзах гэж байна.

Иракийн дэд ерөнхийлөгч Ноури Малики

“Бид Иракийн армиуд бэлтгэлийн үеэр ашиглаж байсан Оросын зэвсэгүүдийг хэрэглээсэй гэж хүсч байгаа.” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү