Монгол улсын төвийн бүс нутаг Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нутгуудад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газар, түүний харъяа анги, салбарын алба хаагчдад туслах, тэдэнд дутагдалтай багаж, хэрэгслэл, хоол, хүнс авахад нь зориулж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын нийт ажилтнууд 7 сая 720 мянган төгрөгийн хандив цуглуулснаа 2017 оны 07-р сарын 19-нд гардуулан өглөө. Хандивыг тус нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар, Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал Д.Сүхбаатар, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Эрдэнэ-Очир, Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер С.Энхбаатар, Аюулгүй байдлын ерөнхий менежер М.Гүен нар Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нарт гардуулан өгсөн юм. “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар мөнгөн хандивыг гардуулан өгөхдөө улс орны хэмжээнд ой, хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрч байгаатай Онцгой байдлын алба хаагчид өдөр, шөнөгүй, нойр хоолоо умартан тэмцэж байгаад талархаад энэхүү гамшигтай тэмцэх сайн дурын аянд олон мянган хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага тэмцэж байгааг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын 700 гаруй ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд талархан дэмжиж мөнгөн хандив цуглуулсан гэдгийг онцлов. Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хариу талархал илэрхийлсэн юм. Тэрээр, “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын нийт ажилтнууд зуны ид ачааллын үед ажиллаж байгаа хэдий ч улс оронд нүүрлэсэн түймрийн гамшгийн эсрэг сайн үйлсийн аян өрнүүлэн энэхүү хандивыг цуглуулсанд талархаж байна. Онцгой байдлын алба хаагчдад болон түймрийн голомтонд ажиллаж байгаа иргэдэд санаа тавьж, сэтгэлийн дэм болгон гар сунгаж байгаа Та бүхний хандивын мөнгийг түймэр, гамшигтай тэмцэх үйлсэд зарцуулах болно.” гэсэн юм. Улс орныг хамарсан түймрийн гамшигтай тэмцэхэд иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ сэтгэлээ чилээж идэвхийлэн хөдөлж байгааг онцгойнхон онцолж байсан бөгөөд дунд сургуулийн сурагчид хүртэл 500, 1000 төгрөг цуглуулчихаад гүйж ирж байгаа нь бахархууштай хэмээсэн юм. “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын хамт олны цуглуулсан хандивыг гардуулж өгөхтэй зэрэгцэн “Төрийн банк”-ны удирдлагууд бас ОБЕГ-т 10 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өгч байлаа.
2017 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 хүн, 269 автомашинтай түймрийн голомтонд ажилласан байна. Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт ой, хээрийн 145 түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтрааж 60 мянга гаруй га талбай шатаад байгаа талаар ОБЕГ-ын ажилтнууд ярьж байлаа.
Тэрчлэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар иргэд, байгууллагаас өгсөн хандивын мөнгөн дүн 491,491,214 төгрөг болсон бөгөөд үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг ОБЕГ-т өгсөөр байгаа аж.
Чингис хаан нисэх буудлын ажилтнууд 7 сая төгрөгний хандив өглөө
7 жил /2017-07-20 08:22:28 GMT+8/
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
55
12 цаг
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
88
2 өдөр
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
461
1 долоо хоног
Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ
461
2 долоо хоног
Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ
666
2 долоо хоног
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ
578
2 долоо хоног
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ
576
2 долоо хоног
Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдааны “дэг“-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль
577
2 долоо хоног
Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ
626
2 долоо хоног
Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна
780
3 долоо хоног
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо
710
3 долоо хоног
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг бөгөөд ер нь юугаа өмсөх нь хүний дур юм
107
2 өдөр
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
88
2 өдөр
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
55
12 цаг
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
45722
22
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд