Төмсийг эмчилгээний бүтээгдэхүүн гэх нь эргэлзээтэй боловч орчин үед хүмүүсийн хоол хүнсний хэрэглээний нэг хэсэгт байсаар байна.
XYI зууны эхэн үед Елизавита хатан хааны тогооч анх удаа хааны хоолны ширээнд төмсний иш навчаар бэлдсэн хоолыг өгсөнөөс хатан болон зочдын бие тавгүйрхсэн байна. Энэ нь төмсний иш навч нь бага зэрэг хортой болохыг харуулсан байна. XVIII зууны эцэс XIX зууны эхээр төмсийг наранд зохиулах, хөлдөлт, үе мөчний өвчтнүүдийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэж байжээ.
Төмсний анагаах чанар: Төмс биднийг сэргээдэг нь гайхмаар сонсогдох боловч үнэхээр түүнд агуулагддаг аминдэмүүд эрдэсбодисууд бүх эд эсийг сэргээдэг. Энэ ногоо нь калиар баялаг, 1ш төмсний булцуунд 800мг кали байдаг байна. Организмд кали дутагдахад ядарч сульдах шинж илэрдэг. Төмсөнд агуулагдах магни нь энергийн үүсгэгч аденозинтрифосфатыг нийлэгжүүлдэг, фолийн хүчил нь ядаргаа сульдаанаас сэргийлдэг байна. Их хэмжээний кали нь артерийн даралтыг зохицуулж, зүрхийг хэм алдагдалтаас хамгаалдаг. Цусан дахь калийн түвшин их байх нь хэм алдалтыг бууруулж зүрхний шигдээс өвчнөөс сэргийлнэ.
Шимт бодисын зохистой харьцаа / 200гр-д /
Илчлэг 220 ккал С амин дэм 26.1 мг
Уураг 4.6г В6 аминдэм 0.7мг
Нүүрс ус 5.1г Төмөр 2.7 мг
Өөх тос 0.2г Никотиновын хүчил 3.3мг
Холестерин 0 мг Эслэг чанар 2.2 г
Зохистой хэрэглээ: Жигнэсэн төмс буюу нухашыг долоо хоногт нилээд хэдэн удаа идэж болно. Гэхдээ төмсийг дангаар нь хэрэглэхийг хичээ. Тослог ихтэй сүмстэй хольж хэрэглэх, их тосонд шарж хэрэглэх нь эрүүл, илчлэг багатай хүнсийг зүрхэнд болон биед хортой хүнс болгон хувиргадагыг анхаарах нь зүйтэй.