11 түймрийг цурманд оруулжээ

11 түймрийг цурманд оруулжээ


7 жил

Долоодугаар сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 61337 га ой, хээрийн бүс шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 хүн, 269 автомашинтай ажилласан байна.

Энэ сарын 19-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү