G20-ийн уулзалтаар санхүүгийн зохицуулалтын шинэчлэлийг хэлэлцлээ

G20-ийн уулзалтаар санхүүгийн зохицуулалтын шинэчлэлийг хэлэлцлээ


7 жил

Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр ХБНГУ-ын Ханбург хотноо G20-ийн уулзалт боллоо. G20-ийн орнуудын төрийн тэргүүн, Санхүүгийн сайд болон Төв банкны удирдлагууд цугласан тус уулзалтын нэг чухал хэлэлцүүлэг нь Санхүүгийн тогтвортой байдлын Олон улсын зөвлөлийн жилийн тайлан байв.

Зөвлөл тайландаа дэлхийн санхүүгийн зах зээл дэх зохицуулалтын шинэчлэл, түүний хэрэгжилт, үр нөлөөг дүгнэж, цаашид анхаарал хандуулах асуудлуудыг тодорхойллоо. Юуны өмнө, санхүүгийн системийн эрсдэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх, үүний тулд ил тод байдлыг хангах, зах зээлд түшиглэсэн санхүүжилтийн хэлбэрт шилжих үйл явцыг түргэх нь зүйтэйг онцлов. Мөн биржийн бус зах зээл дээрх үүсмэл үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны зохицуулалтыг сайжруулах явдал чухал байгааг тэмлэглэсэн байна.

Түүнчлэн Зөвлөл, бүс нутаг, хил дамнасан санхүүгийн харилцаанд зохицуулалтын нэгдсэн дэглэм боловсруулж мөрдүүлэх, финтех буюу технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ системдээ хэрхэн нөлөөлөхийг тодорхойлж, үнэлэх, мөн томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нөлөөллийг тогтоох болон Базель III стандартын нэвтрүүлэлтийг түргэтгэх гэх мэт олон асуудалд G20-ийн тэргүүнүүдийн анхаарлыг хандууллаа.

Санхүүгийн тогтвортой байдлын Олон улсын зөвлөлийн тайланг хэлэлцээд, зохицуулагч байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааны харилцааг шинэчлэн сайжруулах, хяналт, зохицуулалтын нэгдсэн стандартуудыг мөрдүүлэхээр G20-ийн тэргүүнүүд санал нэгдэв. Зохицуулалтын шинэчлэлийн хэрэгжилтийг тухай бүр үнэлж, зохих арга хэмжээг авч ажиллахыг Сангийн сайд, Төв банкны удирдлагуудад чиглэл болгосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү