Samsung Electronic Galaxy Note 7 утаснуудын хэсгүүдийг дахин боловсруулалтанд оруулан ашиглах болсон тухай зарлажээ. Түүнчлэн компани төхөөрөмжүүддээ хэрэглэсэн 157 тонн алт зэрэг ховор металуудыг сэргээн ашиглана гэж сайтдаа мэдээлсэн.
Тэд Галакси Нөүт 7-ийн OLED дэлгэцний модулууд, мемори чипүүд, камерны модулуудыг засах эсвэл дахин боловсруулах байдлаар ашиглана гэсэн байв.
Самсунг бүтээгдэхүүнүүдийнхээ материалыг ахин боловсруулах шинэ арга дээр ажиллаж байгаа бөгөөд салбартаа “байгаль орчин хамгаалалт ба нөөцийг дахин боловсруулалтаар ахлана” гэжээ.