Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимп эхэллээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимп эхэллээ


7 жил

Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын наадам Турк улсын Самсун хотод өчигдөр нээлтээ хийн эхэллээ.Deaflympics хэмээн нэрлэгддэг тус олимпын наадмыг Туркийн иргэн, хөлбөмбөгийн тамирчин байсан Эртүгрүл Бурса нээн Олимпын галыг асаажээ. 

Энэ жилийн Deaflympics наадамд 97 орны 3000 гаруй тамирчид оролцож хурд хүчээ сорих юм. Өмнө нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн тоглолт хэмээн нэрлэгддэг  байсан наадам энэ сарын  18-30-ны өдрүүдэд  Самсун хотын 8 дүүрэгт байрлах 37 спорт цогцолборт болно.

Тамирчид хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, боулинг, дугуй, хөлбөмбөг, гольф, гандбол, жүдо, каратэ, уулын дугуй, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, таэквандо, талбайн теннис, гар бөмбөг, барилдаан зэрэг спортын 21 төрөлд авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. 

Тэмцээний үеэр 1500 орчим сайн дурынхан ажиллаж буйгаас 250 нь сонсголын бэрхшээлтэй иргэд байгаа ажээ. Түүнчлэн тус наадмын үеэр 500 гаруй дохионы хэлний орчуулагчид ажиллах юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү