240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна


7 жил

Засгийн газрын хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа. Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

“Төрийн орон сууцны корпораци” ХУД-ийн 10 дугаар хороонд “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төсөл”-ийн хүрээнд 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. Хорооллын дунд 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 44 мянга 500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарсан байна. Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү