Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргалаа

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргалаа


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа.

Албан даалгаварт улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад тус тус даалгасан байна.

Мөн албан даалгаварт чиглэл салбар тус бүрээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгсөн байна. Албан даалгаврын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгожээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү