Шумуул ямар хүмүүсийг илүү хаздаг вэ?

Шумуул ямар хүмүүсийг илүү хаздаг вэ?


7 жил

Зөвхөн таныг л шумуул тойрон хүрээлж хоргоогоод, бусад хүмүүсээс илүүтэйгээр таныг хазаж зовоогоод байгаа мэт санагддаг байв уу?

Шумуул нь зарим нэгэн шалтгааны улмаас хүмүүсийг илүү их хаздаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Жишээлбэл таныг пиво уусан үед таныг хазах магадлал ихэсдэг байна. Эдгээр болон бусад шалтгаануудын талаар дор дурдья.  

1. Хувцас  

Шумуул ихэвчлэн өөрийн байг олохдоо нүдээ ашигладаг. Хараа нь маш сайн хөгжсөн байдаг бөгөөд ялангуяа үдээс хойш хараагаа ашиглаж идэшээ хайдаг байна. Хар, хар хөх, улаан гэх мэт бараан өнгийн хувцас өмсвөл илүү хараанд нь өртдөг. 


2. Цусны бүлэг


Нас биед хүрсэн шумуул цэцгийн бал сорж шим тэжээл авдаг харин эм шумуулын өндөг боловсруулах чадварт бидний цусан дахь уураг сайнаар нөлөөлдөг. Тиймээс зарим цусны бүлгийг илүүд үздэгт нь гайхах зүйлгүй. 1-р бүлгийн цустай хүмүүст 2-р бүлгийн цустай хүмүүсээс 2 дахин их татагддаг, харин 3-р бүлгийн цустай хүмүүс дунд нь ордог ажээ. Үүнээс гадна хүмүүсийн 85% нь биеэсээ цусны бүлгийг нь илэрхийлдэг шүүрэл ялгаруулдаг ба эдгээр хүмүүст шумуул илүү татагддаг байна. 


3. Халуун ба хөлс  

 Хөлснөөс ялгардаг үнэрийг шумуул маш сайн үнэртдэг ба түүгээр байгаа олдог байна. Тэд мөн гүйдэг, дасгал хийдэг хүмүүсийг их таалдаг. Дасгал хийснээр биеийн дулаан болон сүүн хүчил ялгаруулалт ихэсдэг учраас тэр. 

5. Жирэмслэлт  

Африк улсад явуулсан нэг судалгаагаар хумхаа өвчин тээсэн шумуул жирэмсэн эхэд жирэмсэн биш эмэгтэйгээс 2 дахин их татагддаг гэсэн үр дүн гарчээ. Жирэмсэн эхчүүд 1 амьсгаа авахдаа 21%-аар илүү авдаг учраас биед агуулагдах нүүрсхүчлийн давхар исэл ихэссэнээс болдог гэж эрдэмтэд үздэг байна. Мөн жирэмсэн эхийн гэдэс илүү халуун байдаг нь халуунд татагддаг шумуулын бай болоход нөлөөлдөг байна.

6. Шар айраг  

Шумуулууд шар айрагт дуртай гэж хэн мэдэх билээ? Судалгаанд оролцсон хүмүүсийг 0,35 литр шар айраг уусны дараа илүү олон шумуул хазжээ. Хөлсөнд агуулагдах этанолын хэмжээ ихсэж биеийн дулаан ихэссэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн боловч яг ямар учир шалтгаантайг нь тогтоож чадаагүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хуц [66.181.182.xxx] 7 жил
холиор тонил
хогчин [66.181.182.xxx] 7 жил
хараал орхмохлөамро м м м м мёи ябмиа а өияаи а а иа б ба баи баиаа и абиабиамбөхумижыэхмыжпэх ө ө ө ө ө ө ө ө ө ө ө ө ө ө өөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө ө ө өөөөөөөөөөөөөөө жа мцфэ"па ца цуж аэжа