Шанхайд худалдааны төвд үйлчлүүлэгч нартаа зориулан шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь дэлгүүр хэсэх сонирхолгүй нөхөр, найз залуучуудыг “хадгалах” өрөө юм байна.
Энэ өрөө нь тусгай суудалтай бөгөөд 1990-ээд оны үеийн тоглоом суулгасан компьютертэй гэнэ. Үйлчилгээг олон нийтэд сурталчлах үүднээс эхний хэдэн сар үнэ төлбөргүй байх юм байна. Цаашид энэ үйлчилгээг авахын тул гар утаснаасаа багахан хэмжээний төлбөр төлдөг байхаар зохицуулах ажээ.
Одоогийн байдлаар Шанхайн худалдааны төвийн үйлчлүүлэгч нар энэхүү үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа хятадын “The Paper” сонинд өгсөн ярилцлагадаа дурдав.