Берлин хотын захирагч Михаель Мюллер улаанбаатар хотод айлчилж байна

Берлин хотын захирагч Михаель Мюллер улаанбаатар хотод айлчилж байна


7 жил

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана.  Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БЕРЛИН МУЖ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧ

НОЁН МИХАЕЛЬ МЮЛЛЕРЫН НАМТАР

1964                Берлин хотод төрсөн, эхнэр 2 хүүхэдтэй

1982                Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн

1983                Бизнесийн удирдлагын Техникийн коллеж төгссөн

1986 хүртэл     Бизнес эрхэлсэн

1986-2011        Хувиараа хэвлэлийн бизнес эрхэлж байсан

1981 оноос       Социал-Демократ намын гишүүнээр элссэн

1991-2000        Социал-Демократ намын орон нутгийн дарга

1989-1996        Берлин хотын Темпелхоф дүүргийн ассемблейн гишүүн

1996 оноос       Берлины “Төлөөлөгчдийн танхим”-ын гишүүн 

2000-2004.05   Темпелхоф-Шонеберг дүүргийн Социал-Демократ намын дарга

2001-2011        Берлины “Төлөөлөгчдийн танхим” дахь Социал-Демократ намын дарга

2004-2012        Берлин муж дахь Социал-Демократ намын дарга

2011-2014        Берлин хотын захирагч, Хот төлөвлөлт, байгаль орчны асуудал хариуцсан сенатор

2014.12.11        Берлин муж улсын сайд болон хотын захирагчаар ажиллаж эхэлсэн

2016 оноос       Берлин муж дахь Социал-Демократ намын дарга

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү