“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь энэ жилийн дулааны шугам засварын ажлыг 07 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хийх ба томоохон хорооллуудын хэрэгцээний халуун усыг 5 хоногийн хугацаатай түр хязгаарлах юм.
Дараах хугацаанд хэрэгцээний халуун усыг түр хязгаарлах тул Орон сууцны ашиглалт хариуцсан байгууллага, Сууц Өмчлөгчдийн Холбоо, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд халуун усны тоног төхөөрөмжийн засварын ажлаа хугацаанд нь чанартай хийхийг зөвлөж байна.