Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 374 алба хаагч ажиллаж байна

Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 374 алба хаагч ажиллаж байна


7 жил

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр,  нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон.

Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.

Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү