Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долоодугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны дунд улаан морь сарын шинийн 21. Санчир гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Могойг хүлэгч одтой, харагчин туулай өдөр.

                          Барилдлага: Идэр
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй
                          Суудал:
Хий

Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Албадмал бус халуун дулаан уур амьсгал таны гэр оронд ноёрхоно. Энэ халуун дулаан уур амьсгалыг хадгалахын тулд бие биеэсээ магтаалын үгс бэлэг, анхаарал халамж бүү харамла. Ажлаа солих гэж байгаа бол энэ өдрүүдэд ээлтэй байх нь. Эрүүл мэндийн хувьд ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Гэр бүлийн нөхцөл байдал хүчтэй өөрчлөгдөж болзошгүй. Гэр бүлийнхний харьцаа илэн далангүй боловч эрс тэс байна. Үйл явдалд хурцаар хандана. Хэрвээ өөрөө шийдэж чадахгүй асуудалтай тулгарвал итгэдэг хүндээ ханд. Тайван хөдөлмөрлө.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хүнд хэцүү өдөр. Томоохон будлиантай асуудал илэрнэ. Улмаар харилцаа холбоо тасрахад хүрнэ. Хүмүүстэй танилцах, хайрын сээтгэнэл зэрэг нь муугаар төгсөнө. Ахуйн химийн бодисууд, эмийн бэлдмэлүүдтэй харьцахдаа болгоомжтой бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Оюуны үйл хэрэгт чадвар сайтай, чин сэтгэлээсээ шударга ханд. Энэ бүх чанар муу зүйл биш. Гэхдээ өнөөдрийн хувьд маргалдаж сэтгэлийн хөөрлөөр бүдүүлэг байдал бүү гарга. Амьдралд тань төвөгтэй нөхцөл байдал үүсэх бөгөөд үүндээ хамаг хүчээ дайчилна. Дуусгаж чадах ажлаасаа барьж ав. Сэтгэлийн хямралд орж болохгүй. Өнгөрсөн жилийн туршид найдаж, хүлээж байсан орлого ирнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Дотоод ертөнцөө та сонирхох тул гаднаасаа бодлогоширсон дүр харагдана. Ийм байдал таны хүмүүстэй харьцах харьцаанд саад учруулахгүй. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа буулт хийх чадвараа сана. Үйлдлээ өөрчилбөл зуршил өөрчлөгдөнө. Зуршлаа өөрчилбөл зан чинь өөрчлөгдөнө.


ОХИН (8/23-9/22)

Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Нэр хүнд олно. Шинэ ажил эхэлж болно. Эрч хүч гарга. Бусдын санаачилгад тэвчээргүй хандах зэрэг нь хамтран ажиллагсад, түншийн харилцааг ярвигтай болгоно. Дамын наймаа, мөрийтэй тоглоомоор бүү хөөцөлд. Гагцхүү та зугаа цэнгэлтэй холбоотой аливаа ажлаас багагүй мөнгө алдаж болох юм.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өдөр тутмын хэрэгцээгээ хангах, хувийн болон дотны хүмүүсийнхээ сайн сайхан байдлыг бүрдүүлэхэд олон хүмүүсийн үйл ажиллагаа чиглэх болно. Оршин тогтнох байдлыг нь хайртай хүмүүстээ сайхнаар хангаж өгөхдөө дуртай дургүй байдал бүү гарга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Маш амжилттай өдөр. Урдын ажлуудыг үр шимийг хүртэнэ. Юуг ч эхэлсэн хялбар бүтнэ. Үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө гаргаж түүнийгээ мөрд. Танд хэд хэдэн чухал амьдралын хичээл өгч магадгүй. Ихэнх нь зүсэн бүрийн хүмүүсийн дунд холилдон орно. Тэдний найз нөхөд болон түншдээ харьцах сайхан харьцаа өөрийн гэсэн зан аашийг дагуулах болно.Өөрөөр хэлбэл хүмүүс тэднийг хэрхэн үнэлж байна гэсэн хэмжээнд нь авч үзэх явдал юм.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр хэнтэй ажиллах, хэнтэй амьдрах гэсэн амьдралын хамгийн чухал асуудлуудаа шийдвэрлэж чадна. Олонхийг нь гэр бүлийн аз жаргалын бардам сайхан үе хүлээж байна. Түүнийг зөвхөн бал сартай зүйрлэж болно. Аялалд явахаа бүү хойш иь тавь. Таны сонирхол зугаа цэнгэл амралт чинь болно.


МАТАР (12/22-1/19)

Шүд өвдөж болзошгүй. Настай хүмүүс үе мөчөө хугарч гэмтэхээс сэрэмжил. Шүдний эмчид очоогүй удаж байгаа бол өнөөдөр оч. Сэтгэл уналтыг согтууруулах ундаагаар тайлах гэж бүү оролд. Энэ өдөр зүрх судасны үйл ажиллагаатай холбоотой өвчлөл үүсэх магадлалтай. Ажил хэргийн харилцаанд сэжиг бүхий хувь хүмүүсээс зугтахыг хичээ.


ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэндэд таагүй өдөр. Хүмүүс цугларсан, олон нийтийн газраар явахаас зайлсхий. Хордох, хорлогдох магадлалтай өдөр. Таны эрүүл мэнд аюулд өртөж болзошгүй, иймд өмнөх ажлаа нарийн нямбай хянаж үзээрэй.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр тун ч гэнэн байна. Бусдын алдаа дутагдалд өршөөнгүй, эсвэл хайнга хандан, сэтгэл хөдлөлөө оюун ухаанаараа залахыг хүсэхгүй байж мэднэ. Та харамлах сэтгэлгүй байж, өөрийгөө ч, ойр дотныхныгоо ч гар хоосон үлдээж мэднэ. Хийж байгаа зүйлийнхээ учир шалтгааныг тайлбарлахгүй бол ойр дотныхонтойгоо түнжин хагарч магадгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү