Өчигдөр бид Бразилын экс ерөнхийлөгч авилгын хэргээр ял авсан тухай мэдээлээд байсан. Харин энэ удаа одоогийн ерөнхийлөгч Мишел Темер бас авилгын хэргээр шүүхэд дуудагдах хэсгийг 8-р сарын 2-нд шийдэхээр болжээ.
Мягмар гарагийн өглөө Темерийг авилгын хэргээр шүүхэд өгөхөөс Бразилын Доод Парламентын Үндсэн Хуулийн Шударга ёсны Хороо татгалзаад байсан. Тэгвэл хэргийг ахин хэлэлцэх болсон тухай Доод Парламентаас мэдээлжээ.
Темерийн эсрэг мөрдлөг орон нутгийн хэвлэл түүнийг Бразилын мах боловсруулалтын компанийн эзэнтэй авилгын хэргийн гэрчийг дарах тухай ярилцаж буй аудиог задласны дараа эхлэсэн байна.