Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Орос Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг дэмждэггүй, харин НҮБ-ын Аюулгүй Байдлын Консулын тогтоолын дагуу үүргээ биелүүлдэг гэж хэлсэн тухай Риа Новости мэдээлжээ.
Түүний хэлсэнээр Сири ба түүний удирдагчийн хувь заяаг Сирийн ард түмэн л шийдэж чадна гэсэн байна.
“Бид Ассадыг дэмждэггүй. Бид НҮБ-ын Аюулгүй Байдлын Консулын тогтоолын дагуу үүргээ биелүүлдэг. Сирийн хувьд хар бас цагаанаар бичигдсэн байгаа. Сирийн хувь заяаг зөвхөн Сирийн ард түмэн л шийднэ.” гэжээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин ч Их20-ын уулзалтанд үүнтэй адил өгүүлбэр хэлж байв.