Зураг түүх өгүүлнэ. Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын хүнд жингийн хамгийн агуу бөх Брюс Баумгартнер. Тэрбээр 1984 оны Лос-Анжелесийн олимпод 24 настайдаа түрүүлж, дөрвөн жилийн дараа Сөүлд үзүүрлэж, 1992 онд Барселонд олимпийн алтаа ихэрлүүлсэн. 1996 онд Атлантагийн алтан олимпод өөрөөсөө 10 насаар дүү ОХУ-ын Андрей Шумилинийг ялж, 36 настайдаа олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
Бөхийн төрлөөс олимпийн наадамд дөрвөн жил дараалан медаль хүртсэн тамирчин түүнээс гадна сонгомол бөхөөр ОХУ-ын Александр Карелин, эмэгтэй чөлөөт бөхөөр Японы Каори Ичо, Саори Ёшида гэсэн “луугарууд” багтдаг.
Баумгартнер ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр гурван хүрэл медаль зулгаасан. Түүний өмнө Болгарын Валентин Йорданов 10 медальтай түүний өмнө бичигддэг. Гурван олимпийн цикльд түүн шиг хүнд жинд өндөр түвшинд барилдсан бөх домогт Александр Медведээс өөр байхгүй биз. 1983-1996 оны хооронд ганцхан 1991 оны Варнагийн ДАШТ-д медалийн гадна үлдсэн. Түүнчлэн Дэлхийн цомын тэмцээний долоон алт, таван мөнгө, Пан-Америкийн наадмын гурван алт, нэг мөнгө, Пан Америкийн АШТ-ий дөрөв, Америкийн аваргын 17 алтан медаль түүний медалийн цуглуулгад бий.