Өнөөдөр зуны дунд улаан морь сарын шинийн 20.

Өнөөдөр зуны дунд улаан морь сарын шинийн 20.


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долоодугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны дунд улаан морь сарын шинийн 20. Сугар гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр.

                          Барилдлага:Түлэх  
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй  
                          Суудал: 
Мод

Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба ба, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Ажил төрлөө цэгцэлж амжихгүйн улмаас та биеийн хэт ядаргаанд орох болно. Амралтын өдрөөр хүртэл завгүй байснаар ойр дотныхоо хүмүүсийг гомдооно. Түншүүдтэй хийсэн ажил хэргийн уулзалт сайн амжилт олохгүй л болов уу.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та эзний нүдээр гэрийнхээ өнцөг булан бүрийг харна. Бүх зүйлийг тооцож төлөвлө. Гэрийн ажил хийх явцдаа муудалцах шалтаг бүү гарга. Гэрийн ажлын үе шат бүрийг хэлэлцэн хамтран хий. Та өнөөдөр хамтын ажиллагаа, уулзалт, ярилцлагад сөрөг нөлөө үзүүлэх харьцаанаас татгалз. Хөдөлмөрийн харилцааг тасалж мэдэх зөрчил үүсч болзошгүй. Залхуурал, идэвхигүй байдалд автаж болохгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрч хүч их байна. Өвчний дараа сэргэх чадвар сайн, улирлаас хамааран эрүүл мэнд дажгүй байх явдал олонхид нь зонхилно. Гэхдээ хамгийн эмзэг эрхтэн элгээ хамгаалж өдөр тутмын хэвийн горимоо сэргээ. Хоололтондоо анхаар. Хэрэв элгэнд асуудал үүсвэл давстай хоол бага ид. Архинаас татгалз. Шээс хөөх эм уух талаар эмчээс зөвлөгөө ав.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та дурлаж, ажлаа өөрчилж, ямар нэг урт хугацааны ажилд орно. Энэ бүгд таны өөрийн санаачлагаас шалтгаална. Хэзээ ч байгаагүй тийм амжилтад хүрнэ. Зоригтой шийдэмгий хариуцлагатай бай. Дотоод айдас, үл итгэх байдлыг сөрж зогс.


АРСЛАН (7/23-8/22)   

Зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдээ хойш тавьж зөвхөн нэг ажилд анхаарлаа хандуулах шаардлага гарна. Чухал бичиг баримт бүрдүүлэх хэрэггүй. Шаардлагагүй амлалт үүрэг бүү ав. Гэхдээ урьдын амлалтуудаа биелүүлж. Өр зээлээ эргүүлэн төл.


ОХИН (8/23-9/22)

Таны хайр дурлалын шинэ, илүү нухацтай үеийн эхлэл болох өдөр. Та хайртай хүнийхээ урд нь олж харж байгаагүй гайхалтай чанаруудыг илрүүлэн харах болно. Гэвч та олон аашнаасаа болж хайртыгаа гомдоох магадлалтай. Уян хатан бай. Эвлэрэх анхны алхам өөрөө хийхэд бэлэн бай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үдээс өмнө гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч өдрийн сүүл рүү ширүүн халуухан болно. Чин сэтгэлээсээ байж, хаяа ч гэсэн ресторанд хоёр хүний суудал захиалахыг танд зөвлөж байна. Таны хайр үүрдийнх гэдгийг итгүүл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Урагш муутай байгаа ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилж эхлэ. Олонхи нь ирэх долоо хоногт аяллаар явна. Энэ аялал таны төлөвлөгөөг өөрчилнө. Яарч сандралгүй түргэн шуурхай хөдөл. Хамгийн гол нь эргэж бүү хар.


НУМ (11/22-12/21)

Материаллаг байдал тогтворжиж орлого нэмэгдэх хандлагатай өдөр. Хэрвээ санхүүгийн хөрөнгө мөнгө дутагдвал зээллэг зоригтой ав. Амжилттай сонголт нэр төр, алдар хүнд авчирна. Үйл явдлыг зөв дүгнэ. Хайртай хүмүүсийн харилцаа сайхан байна. Үйл явдлыг түргэтгэн гэсний хэрэггүй, чухал шийдвэр бүү гарга. Та өөрийн мэдрэмждээ итгэх хэрэгтэй.


МАТАР (12/22-1/19)

Та энэ өдөр өөрийн авьяас чадварыг бүхий л түвшинд гаргаж, нийгэмд гялалзаж, эсрэг хүйсийнхээ сонирхлыг татах болно. Танд интернетийн харьцаа тань хайр дурлалтай учрахад хүргэнэ. Гэвч таны төсөөлсөн хүн бодит байдалтай тохирохгүй нь. Тэвчээртэй бай. Таны сонгосон хүн өөрийнхөө сайн талыг харуулах цаг ирнэ.


ХУМХ (1/20-2/18)

Идэвхтэй бүтээлч өдөр. Энэ өдөр танд их ирээдүйг амлаж байна. Санхүүгийн байдал тань дээшилж таны төсвийг дүүргэх ашигтай томилолтын санал ирнэ. Ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулахад сайн. Оддын таатай байрлалыг та ашиглаж, ажлынхаа гол чигийг гаргаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Ойр дотны хүмүүс тань таны бусдын төлөө гэсэн сэтгэл, хэцүү үед хүнд тус болох гэсэн эрмэлзлэл, чин сэтгэлээсээ дэмжиж байгаа байдалд талархана. Битгий ганцаараа суу. Эртний найз нөхөд, сайн танилууд, хамаатан саднуудтайгаа уулзаж хөөрөлд. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү