Хүй долоон худагт өнөөдөр Уяачдын наадам болж байна. Уяачдын наадмаар эрлийз морьд уралддаг билээ. Эрлийз дээд ангиллын хурдан хүлгүүдийн уралдаанд нутаг нутгийн шандаст 81 хүлэг бүртгүүлснээс 73 нь гарааны зурхайгаас эргэсэн юм.
Ингээд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уяач Ц.Чинбатын гарьд хээр түрүү магнай болов. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн аргамаг цавьдар аман хүзүүдлээ.
Айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын Монгол Улсын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар хурдлав.