Airdog ADII хэмээх дрон камер нь трак технологиор ажиллан, хэрэглэгчдийг хаана ч байсан автомат тохиргоогоор дагана. Тиймээс хэрэглэгч тодорхой чиглэлийг заах эсвэл удирдах шаардлагагүй.
Төсөл Kickstarter сайтад хангалттай хөрөнгө оруулалт авч чадвал зах зээлд нийлүүлэгдэнэ.
Камерыг ялангуяа хөдөө явж байхад эсвэл экстрем спортын үед ашиглах боломжтой давуу талтай.
Тиймээс зохион бүтээгчид нь байгалийн ямар ч уур амьсгалд хурдан бас нарийн хариу үзүүлдэг GPS дата, агаарын даралтын сенсор зэргийг суулгажээ.
©Designboom