П.Сэргэлэн: Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа тал бүрээрээ өргөжин тэлж байна

П.Сэргэлэн: Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа тал бүрээрээ өргөжин тэлж байна


7 жил

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн урилгаар энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн  Орлогч сайд  Е.Н.Громыко тэргүүтэй төлөөлөгчид  Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон тус яамны төлөөлөл ОХУ-ын Хөдөө аж ахуйн  Орлогч сайд  Е.Н. Громыко тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Олон арван жилийн найрсаг, найрамдалт  ОХУ-тай цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаандаа  онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлж, хоёр  улсын хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд өндөр ахиц дэвшил гарч  байгааг онцлон тэмдэглэв.



Мөн  тэрбээр "Бидний хамтын ажиллагаа тал бүрээрээ өргөжин тэлж байгаа. Энэ удаагийн айлчлалын хамгийн гол нь өргөн бүрэлдэхүүнтэй хоёр талаасаа нүүр тулан уулзаж ХХААХҮ-ийн салбарын асуудал болгоныг ярьж байна. Мал эмнэлэг, газар тариалан, махны экспорт, мал эрүүлжүүлэх чиглэлд цаашид хэрхэн ямар үйл ажиллагаа явуулах талаар нарийвчилан ярьж хэлэлцэж байгаа нь чухал юм.  Хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2017 онд  ОХУ-аас хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн хүрээнд 4 сая тун вакцины нийлүүлэхээр  болсон. Түүнчлэн 10.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Орос улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авч тариалан эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаанд эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр олгох “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн уулзалтаар ярьж байгаа гол асуудал мал эрүүлжүүлэх, махны экспортын асуудал юм. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрүүд олон улсын шаардлагыг хангаж байгаа эсэхийг ОХУ-ын экспертүүд ирж үзэн дүгнэлт хийж явуулсан. Энэ дүгнэлтийн хүрээнд бид тодорхой ажлуудыг хийж өнөөдөр  махны 7 үйлдвэр стандарт шаардлага  хангаж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсын эдийн засгийн өсөлтөд махны экспорт маш чухал. Өнөөдрийн байдлаар 600 мянган гаруй хонь, ямааг экспортод гаргах нөхцөл боломж бүрдэн гэрээнүүд хийгдээд экспортод гарч эхэлсэн. Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд  шууд худалдан борлуулах чиглэлийг нээх гэж байна. Хил орчмын бүсэд яармаг худалдаа зохион байгуулах талаар судалж, бараа бүтээгдэхүүнийг таниулах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж” гэв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Хөдөө аж ахуйн  Орлогч сайд  Е.Н.Громыко “Монгол улстай бүх чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ажиллах болно. Хийхээр төлөвлөсөн ажлууд эхнээсээ ажил хэрэг болж хэрэгжиж эхэлсэн. Үүнийг цаашид улам өргөжүүлж ажиллана“ гэдгийг онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү