Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Мөн баяр наадмын үеэр иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн аврах 105 дугаар ангийн завьт эргүүл сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.