Наадмын түрүү бөхийг “Ланд крузер-200” авто машинаар шагнана

Наадмын түрүү бөхийг “Ланд крузер-200” авто машинаар шагнана


7 жил

Наадамд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн авто машинаар шагнадаг уламжлал тогтоод байна. Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани дөрөв дэх жилдээ ажиллаж буй юм.

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа эхлэхэд бэлэн болоод байна. Энэ жилийн баяр наадмын түрүү бөхөөр хэн тодорч, “Ланд крузер-200” маркийн авто машины эзэн болох нь удахгүй тодорхой болно.

Түрүү бөхийн бай шагналыг маргааш буюу долоодугаар сарын 13-ны өдөр 12:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулан өгөх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү