Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн  уралдаанд  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ.

Энэ уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул үрээ айрагдав. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү