Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 18. Буд гараг. Тооно одтой, Долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сарын дундуур ажил хэрэг, хувийн амьдралдаа тун анхааралтай хандах хэрэгтэй. Хайр дурлал, ажил хэрэгтээ тэвчээртэй ухаалаг хандахгүй бол ажил хэргийн хэлхээ холбоо болон дотны хүмүүсийнхээ итгэл найдварыг хялбархан алдаж болзошгүйг зөвлөе.
ҮХЭР (4/20-5/20)
Олон хүмүүс төгс хайртыгаа оллоо гэж үзнэ. Гэвч олонхи нь биеэ барьж, хайраа илэрхийлж чадахгүй тул хайраа илэрхийл. Алсдаа бат бөх аз жаргалтай гэр бүл болно. Өөрийн оролдлогоороо санаа, төлөвлөгөөгөө биелүүлнэ. Гэхдээ амжилтад хүрэх замаа тал бүрээс нь хянаж үз. Хэрэгт дуртай хүмүүсээс мөрөөдлөө нууцал. Өнөөдөр хойшлуулж байсан чухал ажлаа хий.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр танд жаахан таагүй өдөр. Таныг найз нөхөд чинь уруу татна. Тиймээс та ухаантай байгаарай. Гэрээсээ битгий хол яв. Оройн цагаар гадуур явсны хэрэггүй. Ялангуяа шөнө гэрээсээ бүү гар. Сайн амарч авах хэрэгтэй. Амралтаа авахыг бод. Нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болно. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлийн дотор амгалан тайван байдал бүрдэнэ. Биесээ ойлголцоно. Хөрштэйгөө найрсаг бай. Заримдаа зочноор урь. Ялихгүй мэт санагдах зүйлүүд дээр анхаарал болгоомжтой ханд. Товлосон шугамаасаа хазайх хэрэггүй. Сарын эхэнд бий болсон ажил хэргийн бага сага асуудлууд өнөөдөр ядах юмгүй шийдэгдэнэ. Хөнгөн аргаар мөнгө олох сонирхолтой нөлөө бүхий хүмүүс танд дарамт үзүүлэхийг оролдоно.
АРСЛАН (7/23-8/22)
Зоригтой төлөвлөгөө боловсруулна. Энэ нь эрсдэлтэй ч байж болно. Бүгд дороо сайхан болохгүй. Бага мөнгөөр том ажил эхэлснээс эсвэл шинэ мэдээллийг өгөх хамтрагч туслагч хүрэлцээгүйгээс хямралд орж магадгүй. Цөхөрч болохгүй, итгэлтэй хамтрагч, хуучин танилын аль нэг нь тусална.
ОХИН (8/23-9/22)
Бодитойгоор юманд ханд. Хайр дурлалын явдлаас болгоомжил. Ханьтайгаа зөрөлдөх явдал таны гэр бүлийн байдалд ан цав гаргаж магадгүй. Эелдэг бие биенээ ойлгодог тийм ханийг эрж олох нь таны амжилтын үндэс мөн.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр юу ч байсан түүнээс жинхэнээсээ таашаал авч чадах эсэхийг шалгах өдөр. Та ажил хэрэгч эрч хүчтэй хүн тул аз амжилтад хүрэх олон боломж танд олдоно. Эдгээрийн нэг нь таны даруу намбатай гадаад төрх юм. Та өөрийн имижээ өөрчилбөл зүгээр байна. Зөрчил маргаанд бүү өдөөн хатгалганд авт, үзэл бодлоо өөрөөнхөөрөө хамгаал.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнгөрсөн сайн өдрийн үргэлжлэл. Хуучны түншүүд эргэн ирнэ. Бага насны болон нэг ангийн андуудтайгаа уулзана. Хуучны харилцаагаа сэргээ. Тэд таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ харилцаа бүрийн цаана ашиг хонжоо байх ёстой юм шиг бодох хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр ямар нэгэн зүйл төлөвлөх, зорилгодоо хүрэхэд төвөгтэй өдөр. Хардлагын улмаас гэр бүлийн харьцаа таагүй байна. Гэр бүлийн асуудлаар илэн далангүй бай Хэлэхийг хүсээд амжилгүй өөртөө хадгалж байсан сайхан болоод муухай үгсийг үлдээлгүй задалж сэтгэлээ уудал.
МАТАР (12/22-1/19)
Аливаа шинэ зүйлийг шийдэхийн өмнө хөндлөнгөөс харахыг хичээ. Гэр бүлд харилцан ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай. Таны хувьд хэтийн ирээдүйтэй төлөв бүхий ажлыг анзааралгүй орхигдуулахгүй байх нь чухал. Хувь заяаны эрхээр та хаана ч очсон бай мөнгө олж чадна.
ХУМХ (1/20-2/18)
Эерэг, сөрөг талтай өдөр. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч материаллаг байдал дээшлэхгүй. Гэхдээ гуниад хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Танилын хүрээ өргөжиж үр өгөөжөө өгөх болно. Эрчүүд хүүхнүүдийн анхаарлын төвд байж бэлэг сэлт авна. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
ЗАГАС (2/19-3/20)
Төөрөлдөж, хууртаж, хий дэмий мөрөөдөх магадлалтай өдөр. Та түгшиж, биеэ чагнах зантай. Та хүний туйлын өв тэгш байдалд хүрэхийг эрмэлзэн, амьдралын чухал нандин зүйлсийг өөр дээрээ туршиж үзсэнээр аз жаргалтай болно.