Carbon Majors мэдээлсэнээр дэлхийн дулааралд нөлөөлдөг чулуужсан түлш хоёр дахин ихэссэн байна. Түүнчлэн 1998 оноос хойших карбон диоксид ба метаны 71 хувийг 100 компани ялгаруулсан байна.
“Дэлхийн аж үйлдвэрийн хүлэмжийн хий ялгаруулалт нь 51 хувийг корпораци ба төрийн өмчит үйлдвэрийн байгууллагуудтай хамаатай. Бүх 100 үйлдвэрлэгчийн 71 хувь дэлхийн аж үйлдвэрийн хүлэмжийн хийг ялгаруулдаг,” тухай судалгаанд дурдсан байв.
100 компанийн 36 фирм нь төрийн өмчийх ба Үүнд Saudi Aramco, Gazprom, National Iranian Oil, Coal India зэрэг орно. Харин хувийн өмчийн компаниудад ExxonMobil, Shell, BP, Chevron, Peabody, Total зэрэг дурдагдсан байлаа.
Судалгаанд корпорациуд асуудлыг шийдэхийн тулд юу хийж болох тухай тэмдэглээгүй. “Хэрэв чулуужсан түлшний үйлдвэрлэлийн моод ирэх 28 жилийн турш үргэлжилвэл энэ зууны сүүлд дэлхийн дундаж температуор 4 хэмээс өснө.” гэж судалгаанд тооцсон байлаа.