Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 17. Ангараг гараг. Булаагч одтой, Найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Та шаардлагатай үед бусдын өмнө ямар ч өө сэвгүй харагдаж чаддаг. Гэсэн хэдий ч гадаад байдал, хооллолтондоо анхаарах цаг ирсэн байна. Гадаад байдлаа сайжруулахын тулд хүнсний ногоо, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүнүүд тогтмол хэрэглэж занш. Мөн нүүрэндээ маск тавьж, иллэг хийлгэ, эмчилгээний ваннд ор.
ҮХЭР (4/20-5/20)
Таны хайртын амьдрал гунигтай, сэтгэл нь гонсгор байна. Та бага ч гэсэн халамж тавиарай. Амрах, дасгал хөдөлгөөн байхыг зөвлөж байна. Өнөөдөр хумс, үсээ авч болохгүй. Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр тайван сайн өдөр байна. Танд шинэ санаа нээгдэнэ. Уран бүтээл хийхэд тохиромжтой. Энэ өдөр хувь заяаны өөрчлөлт гарч магадгүй. Хэрвээ энэ өдөр ямар нэгэн алдагдалд орвол үйлийн үрийн төлөөс хэмээн ойлго. Та гэр бүлтэйгээ амралтаа сайхан өнгөрүүл. Танд бага зэрэг асуудал гарах байх. Мөнгөө юунд зарцууулахаа сайн бод.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайр дурлалтай учрахад тааламжтай мөч. Хайртай хосуудын харьцаа маш сайн байна. Анхны харцаар дурлана. Байр сууриа хадгал. Сонголтоо зөв хий. Цаг үед нь тохируул. Хүмүүст хангалттай тусалж чадахгүй байгаагаас сэтгэл тань зовоод байвал таны тусламж хэрэгтэй хүмүүсийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр яарагтун.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр олон ааш, сэтгэл санааны тогтворгүй байдал, буруугаа үл хүлээх чанар давамгайлна. Хуультай бүү зөрчилд. Сэтгэл хөдлөлөөсөө болж урьд байгуулсан тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг хүмүүс амжилт гаргана. Орлого, зарлагаа нарийн тэмдэглэж байгаарай.
ОХИН (8/23-9/22)
Хувь заяа таныг шалгах өдөр. Танаас ямар нэгэн зүйл булаан авах, танд хохирол учруулах гэсэн хүмүүс хангалттай олон байна. Таны зорилго бол туршлага хуримтлуулах шинэ танилуудтай болох, хүрсэн байр сууриа нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр хадгалах явдал.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өдөр тутмын амьдралын таатай агшин гэр орны тав тух, дотны хүмүүсийнхээ хайр халамжийг үнэлэх боломжийг танд од эрхэс олгож байна. Хачин хүмүүстэй танилцах хүслээ зоргоор нь бүү тавь. Үүнээс ямар ч сайн зүйл ирэхгүй. Үнэнч байдал энэ өдрийн чимэг.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хүүхдүүдийн сургалт, үнэтэй аялал зэрэгтэй холбоотойгоор зарлага ихэснэ. Зарлагаа ангилан тодорхойлж сургалт, ажил хэргээ эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Мөн эрүүл мэндтэй холбоотой багагүй зардал гаргах ёстойг мартав.
НУМ (11/22-12/21)
Санхүүгийн байдал таатай бус. Та хялбар бусдын тоглоом болж болзошгүй. Аливаа буруу бодолтой хүмүүсийн урьханд орохоос сэрэмжил. Татгалзах аргагүй санал гуйлтыг ч аятайхан аргаар хойшлуулж мултар.
МАТАР (12/22-1/19)
Өөрийн үзэл бодлоо хэрхэн хэрэгжүүлэх аргаа олохгүй байж магадгүй. Эдгээр санаа бодлууд танд өөрт чинь ч хэтэрхий зоригтой санагдаж магадгүй. Эдгээрийг ажил хэрэг болгох гэж бүү яар. Энэ өдөр тусламж, зөвлөгөө хэрэгтэй хэн бүхэнд та туслахад бэлэн байх болно. Идэвхитэй, эрч хүчтэй байдлынхаа ачаар та найз нөхөд, ойр дотны хүмүүстэй мартагдашгүй баяр зохион байгуулж чадна.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр бусдын нөлөө таны амжилтанд хүрэх замд чинь нэлээн хүндрэл учруулах нь. Юу ч болж байсан хамаагүй тавьсан зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл чинь хориотой, хууран мэхлэх аргыг ч хэрэглэхэд хүргэх ба энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, бусадтай сөргөлдөхөд хүргэнэ.
ЗАГАС (2/19-3/20)
Од гарагсын эрхшээлээр шинэ ажил эхлэхэд бүтэмжгүй байна. Гэхдээ өмнө нь гаргасан хичээл зүтгэлийн үр дүн болох, эсвэл ямар нэгэн ажлыг дуусгах үйл явдал тохиолдох магадлалтай. Бизнес болон мэргэжлийн ажилтай холбоотой бага зэргийн хүндрэлүүд гарч магад.