Дээлтэй Монгол наадам 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотын дүүрэг, иргэд, байгууллагуудаас төлөөлөл болсон хүмүүс үндэсний хувцастай парад алхлаа.
Өнөөдрийн 14 цагаас эхэлсэн наадмын хаалтын арга хэмжээ Дээлтэй диско фашион парти 22 цагаас Шөнийн гэрэлт гудамжинд зохион байгуулагдахаар товлогджээ.
Монголын соёл, түүхийн бахархал болсон үндэсний хувцасыг гадны жуулчид ч сонирхож байлаа. Манай улсад анх удаа ирсэн Америкийн иргэн Дон Дээлтэй Монгол наадмын тухай “Монголын олон янзын үндэсний хувцасыг харахад сайхан байна.” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.