Эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүнэ

Эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүнэ


7 жил

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоо худаг зэрэг иргэд олноор цуглардаг газруудад бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүж өгнө. 

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан.

Баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үед бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг зөвлөж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү