Баяр наадамтай холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс жуулчны лавлах утас ажиллуулж эхэлсэн байна. Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг жуулчид 70108687, 88004523, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг 102, 70191212 утсаар мэдээлэх боломжтой.
Мөн жуулчдад үйлчлэх таних тэмдэг бүхий “Оюутан цагдаа” ажиллуулж байна.
Бага тойруу, Сөүлийн гудамж, Д.Сүхбаатарын талбайн баруун талд “Жуулчны мэдээллийн төв” ажиллаж, холбогдох мэдээ мэдээлэл өгч байгаа аж.