6700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

6700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна


7 жил

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар цагдаагийн байгууллагаас 6700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүнээс Хүй долоон худагт 3800 орчим цагдаагийн алба хаагч ажиллаж буй бөгөөд эдгээр албан хаагч нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Иргэд наадамчин олонд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Өнгөрсөн жил гэхэд зөвхөн Хүй долоон худагт өдөртөө арав орчим хүүхэд төөрдөг байсан. Тиймээс энэ тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байна.

Олон хүн ихээр цугласан арга хэмжээний үеэр тэр тусмаа анхаарах хэрэгтэй. Мөн өөрсдийн эд зүйлдээ хяналт тавих, архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэхийн зөвлөх байна.

Олон хоног үргэлжилж буй баяр наадмаар хөдөө орон нутагт явж буй тээврийн хэрэгслийн жолооч нар дүрмээ мөрдөж, хурд, хоорондыг зайг баримтлан суудлын бүсээ өөрөө төдийгүй хамт яваа хүмүүстээ зүүлгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Цагдаагийн байгууллагын тусламж хэрэгтэй бол өөрт ойр хэлтэсдээ хандаарай” гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү