Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүстээ шагналыг нь гардуулав.
Энэ удаа эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн 192 иргэн төрийн дээд одон медаль хүртлээ.
Засаг дарга Х.Болормаа шагнал гардуулах үеэр “Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулсан хамт олондоо, нийт иргэддээ эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг ерөөж, ажил хөдөлмөри
йн өндөр амжилт хүсье” гэлээ.