Францийн Le Pariesien сонинд бичсэнээр Эммануэл Макрон Их20-ийн удирдагчидтай зөрсөөр Доналд Трампын хажууд зогссон нь олон улсын протоколыг дагасан төдий. Макрон Энэтхэгийн ерөнхий сайд Нерендра Модигийн хажуугаар зөрөхдөө Норвегийн ерөнхий сайд Эрна Солдбергтэй мэндлээд амжсан байв.
Le Pariesien-д хэдий Макроныг олон улсын хэвлэлээс шүүмжлээд байгаа ч “Францийн ерөнхийлөгч үнэндээ хатуу дипломат дүрмийг дагасан,” гэж бичжээ.
Макроны дагасан протоколд гуравдугаар эгнээ олон улсын байгууллагуудын дарга нар зогсдог учраас нэгдүгээр эгнээ рүү шилжиж явсаар [тохиолдлоор] Трампын хажууд ирсэн байна. Улсаа хамгийн удаан удирдаж буй удирдагчид төвд зогсдог бол шинэ удирдагчид сүүлд буюу нэгдүгээр эгнээд зогсдог дүрэмтэй аж.
Le Pariesien сонин Макроны үйлдэлд “Ангела Меркел гайхширсан эсвэл бүр унтууцсан” гэж дурдсан байв. Гэхдээ ямартай ч мэдэхгүй хүнд хөгжилтэй харагдах Макроны үйлдэл үнэндээ дипломат дүрмийг дагасан төдий байжээ.