Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын хязаалан насны шандаст хүлэг гарааны зурхай руу хөдөллөө.
Уг насанд 304 үрээ бүртгүүлснээс үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй хэмээн хасч, 153 хүлэг шандас хөх тэнгэртээ тоосоо өргөхөөр болов.