Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 16. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй 
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Хэдийгээр та нэр хүндэд тийм ч дуртай бус боловч өөрийн төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүлж, амжилтад хүрэх эрмэлзэлтэй байна. Ихэнх хүмүүс үүрэг даалгавраа амжилттай биелүүлнэ. Удаан боловч зөв замаар явах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Сарын эхэн үед гэр бүлд чинь таагүй уур амьсгал бүрдсэн бол та гэр бүлдээ халамж анхаарал тавих хэрэгтэй. Өнөөдөр магтаалыг ч зэмлэлийг ч анхаарах хэрэггүй, тайван байж, амьдралд өөрийн чиг шугамдаа итгэлтэй бай


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үдээс хойш тайван амрахад, найз нөхөдтэйгээ уулзан ярилцахад тохиромжтой. Хэн нэгэн мөн чанар, байгаа байдлаараа танд таалагдан таатай санагдана. Ямар ч ажил эхлээд хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Учир нь та нөхцөл байдлыг аль талаас нь дүгнэх чадваргүй байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр магтаал, зусар занд автамтгай байх тул мэндлэх төдий танилууд чинь таны авьяас чадварыг магтаж туслахыг хүсвэл болгоомжтой бай. Гэр бүлийнхнээсээ бүү татгалз. Үзэл бодлоо эрс бүү илэрхийл. Тэр үед сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй санагдвал хувийн ажлаараа оролд.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах нь түвэг чирэгдэл илүү зардал учруулна. Тийм ч танил бус компанид таны нэр хүндэд сэв суулгах гэсэн хүмүүс байна. Хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Оройг гэр бүлийн хүрээнд өнгөрүүл.


ОХИН (8/23-9/22)

Албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Боломж их. Хуучныг эрмэлзвэл бүх зүйл алдагдана. Ажил хэрэгч бай. Өрийн дарамтаас гарахад туслах хүн олдох бололтой. Гарах гарцгүй байдалд орж, улмаар нэлээд алдагдал хүлээж байж энэ байдлаас гарах бололтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Биеэ цэвэрлэж эрүүлжих өдөр болно. Олонхи жинлүүрийн хувьд энэ өдөр, энэ цаг үед хорт зуршлуудаасаа салахад хэрэгтэй байна. Биеэ эрүүлжүүлэх зөв арга хэмжээ эхлэхэд тохиромжтой. Сэтгэл зүйн засал, цэгэн иллэг бариа хийлгэхэд эмчилгээний үр дүн өндөр байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр өөрийн сайн талуудаа олонд нээн харуулж хувийн ба мэргэжлийн амьдралдаа байр сууриа мэдэгдэхүйц дээшлүүлж чадна. Хэдийгээр танилуудын хүрээ өргөсөх боловч энэ харилцаагаа ашиглаж нийгмийн байдлаа дээшлүүлж чадахгүй.


НУМ (11/22-12/21)

Зөрчилтэй өдөр. Нэг талаас асуудлыг хүчээр шийдэх гэсэн эрмэлзлэлтэй өдөр. Нөгөө талаас гэр бүлийн баярын арга хэмжээ, хурим найр гэр бүл болоход сайн өдөр. Гэр бүл цуцлах, эд хөрөнгөө хуваах, шүүхэд хандахад сайн. Удаан нөхөрлөсөн найздаа хар буруу санаж магад тул илэн далангүй харилцааг эрхэмлэ.


МАТАР (12/22-1/19)

Эрэгтэйчүүд өнгөрсөн амьдралын туршлагаа ухамсарлаж, гэрлэхээр шийдэх бололтой. Үр хүүхэд, тэр тусмаа өндөр настай хүмүүст анхааралтай ханд. Аз туршин байж аливааг амжилтаар дуусгах болно. Ихээхэн хэмжээний зээл, ивээн тэтгэгчийн тусламж авах боломж бүрдэх бөгөөд ажил хэрэгч хүмүүс үүнийг эргэлтэд оруулна.


ХУМХ (1/20-2/18)

Сайн өдөр, ялангуяа эмэгтэйчүүдэд. Та далд санаатай байж, бусдын сэтгэлийг татаж, бусад чинь танд үйлчлэхийг хүсэж, магтаал хэлнэ. Бүх зүйл амархан бүтнэ, гэхдээ таны үнэнч зан хэтэрхий байх нь. Эрчүүд шагнал, бэлэг, эсвэл хожил авч магад. Хайр дурлалдаа өөрчлөлт хийх хүсэл, найз бүсгүйнхээ өмнө хүлээсэн үүрэг хоёрын эсрэг тэсрэг байдал дотоод зөрчилд хүргэнэ. Тэвчээртэй байхыг хичээ.


ЗАГАС (2/19-3/20)

Дарга нараас шахалт үзүүлж болзошгүй. Үндэслэлгүйгээр буруутгах нь хэт эмзэг мэдрэмтгий хүмүүсд хүндээр тусч мэднэ. Гомдсоноо ил гаргасны хэрэггүй, харин тайван, ул суурьтайгаар өөрийнхөө зөв гэдгийг батла. 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү